Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд 2017 онд шинээр батлагдсан шүүхийн иргэдийн төлөөлөгч нар оролцохоор тангараг өргөж, тангарагийн бичигт гарын үсэг зурснаар энэ оны шүүхийн иргэдийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд оролцож эхэллээ.
Энэ жил сонгогдсон
иргэдийн төлөөлөгч нарт 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр "Шүүхийн иргэдийн
төлөөлөгчөөр оролцох” талаар сургалт, зөвлөгөөн явуулсны үр дүнд сонгогдсон
иргэдийн төлөөлөгч нар хэргийн материалтай урьдчилан танилцаж, шүүх хуралдааныг
тасралтгүй явуулах нөхцөл боломжийг бүрдүүлж, идэвхитэй, зүтгэлтэй оролцож
байгаад нийт шүүхийн хамт олноос талархлаа илэрхийлж байна.
Дундговь аймаг дахь
шүүхийн тамгын газар