Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 13-оос 03 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах ажиллагаанууд хийлээ.
Үүнд:
- Х.Отгонжаргалын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж 9 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн.
- Шүүгчийн 52, 53 дугаартай шүүгчийн захирамж тус тус гаргасан.
- Энэ хугацаанд 1 албан тоотыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн.
- Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2 албан бичиг ирсэнийг тухай бүрт нь хариу өгч нотлох баримтыг хэргийн материалд хавсаргав.