1.Дундговь
аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 139/ШШ2017/00064
дүгээр шийдвэртэй Ш.Адъяагийн нэхэмжлэлтэй, "Жи пи эф”ХХК-нд хариуцагдах, компаний
захирлын 2016 оны 10 сарын 26-ны өдрийн Б/141, 2016 оны 11 сарын 01-ний өдрийн
Б/141 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй
байсан хугацааны цалин 4395000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн
даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн
давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч
Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шийдвэрлэсэн
байдал: Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017
оны 02 дугаар сарын 13-ны 139/ШШ2017/00064
шийдвэрийн "Жи Пи Эф” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 10 дугаар сарын 26-ны
өдрийн 16/Б141, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16/Б141 дугаартай
"Ажлаас халах тухай” тушаалуудын хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн 1 дүгээр
заалтыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 139/ШШ2017/00041
дүгээр шийдвэртэй Г.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй Ц.Хатанбаатарт
хариуцагдах үндсэн зээл алданги 15099900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017
оны 02
дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шийдвэрлэсэн байдал: Анхан
шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.