Дундговь аймгийн 15 сумын 64 багийн Засаг даргын нарын уулзалт,
сургалт 2017 оны 3 дугаар сарын 22-ноос 24-ний өдрийн хооронд тус аймгийн Засаг
даргын Тамгын газарт зохиогдож байна.
Энэхүү сургалтын хөтөлбөрт Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын
газрын дарга А.Лхагвасүрэн оролцон "Шүүхийн шинэтгэлийн үр дүн”-г танилцуулж, Шүүхийн
иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар сургалт зохион байгуулж, шүүхийн
захиргааны ажилтнууд 2017 онд шинээр сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарын мэдээллийг
багийн Засаг дарга нараас тодруулан авлаа.
Мөн багийн Засаг дарга нар шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон
иргэдийг шүүх хуралдаанд оролцуулах талаар тусалж, дэмжихээ илэрхийллээ.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрээс
гарах дүгнэлтийг сайжруулахын тулд Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас шат
дараалсан сургалт зохион байгуулж байгаа бөгөөд иргэдийн мэдээллийг хамгийн сайн
мэддэг, төр-иргэдийн холбоос болсон багийн Засаг дарга нартай ийнхүү 2 дахь жилдээ хамтран ажиллаж байна.
Дундговь аймаг дахь
шүүхийн тамгын газар