Дундговь
аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 17-оос
04 дүгээр сарын 21-ний өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай
холбоотой дараах ажиллагаанууд хийгдлээ.
Үүнд:
-Ц.Идэр-Оргилын
нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Хөдөлмөр
халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
Г.Хишигдаваад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй
байсан хугацааны цалин гаргуулах нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын
дэвтэрт нөхөнх бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэл хүлээн авсан.
-Х.Болдбаатарын
нэхэмжлэлтэй Г.Туяад холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчаас давж заалдах гомдлыг хүлээн авч гомдлыг
хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
-Б.Дашбилэгийн
нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын
үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Хишигдаваад
холбогдох захиргааны хэрэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч
гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан.
-Шүүгчдийн
зөвлөгөөний 5 дугаартай тогтоол,
-
-Ерөнхий
шүүгчийн 18 дугаартай шүүх хуралдаан даргалах даргалагчийг томилсон захирамж
гарсан.
-Шүүгчийн
60, 61 дугаартай шүүгчийн захирамж тус тус гаргасан.
-Захиргааны
хэргийн анхан шатны шүүхэд 5 албан бичиг ирсэнийг тухай бүрт нь хариу өгч
нотлох баримтыг хэргийн материалд хавсаргав.