Дундговь
аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 24-өөс
04 дүгээр сарын 28-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай
холбоотой дараах ажиллагаанууд хийгдлээ.
Үүнд:
-Баянжаргалан
сумын Монгол ардын намын хорооны дарга Г.Туяа даргын нэхэмжлэлтэй Баянжаргалан
сумын Сонгуулийн хороонд холбогдох
захиргааны хэргийн Давж заалдах шатны
шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчээс
хяналтын гомдлыг хүлээн авсан.
-Б.Дашбилэгийн
нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын
үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Хишигдаваад
холбогдох захиргааны хэрэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч
харуицагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан.
-Д.Оюунбилэгийн
нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын
үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Хишигдаваад
холбогдох захиргааны хэрэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн
гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан.
-Шүүгчдийн
зөвлөгөөний 5 дугаартай тогтоол,
-Ерөнхий
шүүгчийн 19 дугаартай шүүгчдийн зөвлөгөөн зарласан захирамж гарсан.
-Шүүгчийн
62-65 дугаартай шүүгчийн захирамж тус тус гаргасан.
- Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 1 албан бичиг
хүргүүлсэн.
-Захиргааны
хэргийн анхан шатны шүүхэд 2 албан бичиг ирсэнийг тухай бүрт нь хариу өгч
нотлох баримтыг хэргийн материалд хавсаргав.