Тус сургалтыг Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд
тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэнхороо, Хуульчийн үргэлжилсэн
сургалтын хороо нь Эрхүүгийн Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуультай
байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд зохион байгуулсан.
Энэхүү сургалт нь "Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх тухай ойлголт. Хууль ба хэрэглээ”, "Хувь хүний эсрэг гэмт
хэргийн зүйлчлэлийн голлох асуудлууд”, "Өмчийн эсрэг тодорхой төрлийн гэмт
хэргийн зүйлчлэлд тулгамдаж буй асуудлууд”, "Эдийн засгийн үйл ажиллагааны
хүрээн дэх гэмт хэргүүд. Хэрэглээний дүн шинжилгээ”, "Албан тушаалын гэмт
хэргийн зүйлчлэлд тулгамдаж буй асуудлууд” зэрэг сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд
сургагч багшаарЭрхүүгийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрүүгийн
эрхзүйн тэнхимийн доцент, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Павел
Владимирович Никонов, Оросын холбооны улсын Ерөнхий прокурорын
газрын Академийн (салбар) Хууль зүйн сургуулийн эрүүгийн эрхзүйн тэнхимийн
доцент, хууль зүйн ухааны доктор (Ph.D)Владимир Николаевич Шиханов,
Эрхүүгийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрүүгийн эрхзүйн тэнхимийн
ахлах багш Василий Иннокентьевич Кузнецов, Эрхүүгийн их сургуулийндоктор
(Ph.D)Михаил Александрович Сутурин нар ажилласан.
Сургалтад хамрагдсан хуульчид нь нийслэл
болон орон нутагт сургагч багшаар ажиллаж иргэдэд гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх чиглэлээр хичээл заах юм.
Цаашид Монголын Хуульчдын холбоо нь
Эрхүүгийн Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуультай байгуулсан хамтын
ажиллагааныхаа хүрээнд хамтарсан сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд
байна.
Дундговь аймаг дахь
шүүхийн тамгын газар