Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын
газраас 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр "Дундговь аймаг дахь шүүх”, "Шүүхийн
шинэтгэлийн үр дүн”, "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, "Нөлөөллийн мэдүүлэг”
сэдвийн хүрээнд тус аймгийн 15 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт
сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүйн хэлтэс
хамтран төрийн удирдах албан тушаалтны мэргэжлийн ур чадвар, хууль зүйн
мэдлэгийг нэмэгдүүлэхийн тулд ийнхүү чиглэл тус бүрийн байгууллагын оролцоотой
сургалтыг зохион байгуулдаг.
Тамгын газрын дарга нар "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-ны
онцлог, давуу талыг сонирхож, энэ төрлийн асуултандаа хариултыг авахын сацуу www.dundgovi-court.mn цахим хуудсанд нийтлэгдсэн Дундговь
аймгийн Сайхан-Овоо сумын жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн
Ц.Адъяа-Отгоны "Шүүхийн үйлчилгээ малчны хотонд ч хүрдэг болжээ” ярилцлагаас
шүүхийн үйлчилгээ хэрхэн өөрчлөгдөж байгаа, мөн шүүхийн шинэтгэлийн үр дүнг
мэдэхийн зэрэгцээ суманд хүндрэл, бэрхшээл болсон асуудлыг "Эвлэрүүлэн зуучлах
ажиллагаа”-ны тусламжтайгаар амжилттай шийдвэрлүүлсэн тухай мэдэж, туршлага
солилцсон тухайгаа бидэнд илэрхийлж байлаа.