Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар, Монголын Хуульчдын Холбооны салбартай хамтран тус аймаг дахь Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны харъяа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Улсын тэргүүний Эрдмийн далай цогцолбор сургууль, МУГБагш Н.Өлзийн нэрэмжит Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, Говийн ирээдүй цогцолбор сургуулиудад "Хууль бидний амьдралд” сэдвийн хүрээнд өсвөр насны хүүхдүүдийн дунд тохиолддог Танхай, Хулгай, Дээрэм гэх мэт гэмт хэргийн тухай ойлголтыг өгөхийн сацуу түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгууллаа. Сургалтын явцад хэлэлцүүлэг зохион байгуулж, оюутан, сурагчдад тохиолдож буй асуудлаар нээлттэй, чөлөөтэй ярилцсан юм.
Шүүхийн Тамгын газрын "Олон нийттэй харилцах баг” нь зорилтот бүлэг буюу оюутан сурагчдад чиглэсэн сургалтын төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгуулсан бөгөөд нийтдээ 540 гаруй хүүхэд хамрагдаж гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх ойлголтыг авлаа.