Тус шүүхийн 2017 оны дотоодын сургалтын төлөвлөгөөний дагуу мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Шинэчулуун нь Дашбоардын шинэчлэгдсэн хувилбар болон шүүхийн мэдээллийн цахим хүсэлт, тэдгээрийн ач холбогдол, үр нөлөөг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцууллаа.
Шүүхийн үйлчилгээний стандарт бий болгох, иргэдэд үйлчилгээгээ ойртуулах, хялбар, түргэн шуурхай болгох зорилтын хүрээнд тус шүүх нь Киоск төхөөрөмжийг 2016 онд байршуулсан. Энэхүү төхөөрөмжийн програм хангамж буюу Дашбоард нь 2017 оны 11 дүгээр сард шинэчлэгдэн иргэдэд Монгол Улсын шүүхүүдийн мэдээлэл, шүүх хуралдааны зар, шүүхийн танилцуулга, нэхэмжлэлийн загвар, шүүхийн ёс зүй, санал хүсэлт гаргах, улсын тэмдэгтийн хураамж тооцоолох, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй гэсэн мэдээллүүдийг хүргэхийн сацуу шүүхийн үйлчилгээний талаар санал хүсэлтээ өгөх боломжийг бүрдүүлж өгсөн.
Шүүхээр үйлчлүүлж буй иргэд нь Киоск төхөөрөмжөөс өөрт шаардлагатай бүхий л мэдээллийг нэгдсэн, ойлгомжтой, шуурхай хэлбэрээр авч байгаа нь иргэдийн шүүхээр үйлчлүүлж буй сэтгэл ханамжийг дээшлүүлж байна.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР