Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар нь энэ оны 11
дүгээр сард хөдөөгийн бүх сумдаар сургалт зохион байгуулж, иргэдийн гаргасан
нэхэмжлэл, өргөдлийг газар дээр нь хүлээж авсан. Шүүхийн энэхүү иргэд рүү
чиглэсэн үйл ажиллагаанд талархсан сэтгэлээ иргэн Цэвээний Сүрэн илэрхийлэхийг хүссэн бөгөөд түүнтэй
эвлэрүүлэн зуучлах ажиллагааны туслах ажилтан О.Мөнх-Оргил ярилцсан ярилцлагыг
та бүхэнд хүргэж байна.
-Та ямар учраас шүүхэд
талархах болсон бэ?
Би нутгийн хүндээ хэдэн төгрөг өгөөд
авч чадахгүй 2 жил болсон. Тэгээд яадаг юм билээ гэж байгаад сумын Засаг даргын
Тамгын газарт шүүхийн мэдээллийн самбар байдаг гэж хүнээс сонсоод очоод үзтэл "Эвлэрүүлэн
зуучлах ажиллагаа” гэсэн мэдээлэл, хэрхэн хандах талаар заавар байсан. Мөн "Суманд
болсон сургамжтай явдал” гээд номыг уншсан.
Сумын бид бие биенийгээ танихгүй, хамаатан биш хүмүүс цөөхөн байдаг. Шууд
шүүхэд хандана гэхээр нэг л болж өгөхгүй байлаа. Тэгээд эвлэрүүлэн зуучлахад нь
хандая гээд долоо хоногийн өмнө танай мэдээлэл лавлагааны мэргэжилтэнтэй утсаар
холбогдсон. Тэгтэл та бүхэн өөрсдөө ирээд миний өргөдлийг суманд минь ирж
авсанд баярлалаа гэдгээ хэлэхийг хүссэн юм.
-2017 онд Шүүхийн ерөнхий
зөвлөлөөс "Шүүхийн үйлчилгээний стандарт бий болгох” зорилтыг тавьсан. Энэхүү
зорилтын хүрээнд манай шүүхийн Тамгын газар нь "Иргэн төвтэй үйлчилгээ” гэсэн
зорилтон дор хөдөөгийн бүх сумдаар ажиллаж байна. Шүүхийн энэхүү ажиллагаанд та
дүгнэлт хийнэ үү?
Шүүх ингээд суманд ирээд иргэд
бидэнд үйл ажиллагаагаа танилцуулаад, газар дээр нь миний өргөдлийг хүлээж авч
байна гэдэг нь шүүх шинэчлэгдэж байгаа үзүүлэлт гэж дүгнэж байна.
-Шүүхийн үйлчилгээг сайжруулахад
таны оруулах санал юу байна вэ?
Хөдөөгийн сумдын бидэнд төр, хувийн
хэвшлийн үйлчилгээ дутмаг хүрдэг. Гэтэл шүүх байгууллага үйлчилгээгээ бидэнд
хүргэнэ гээд ингээд явж байгаад талархаж байна. Шүүх сумд руу чиглэсэн энэ үйл
ажиллагаагаа жилд олон удаа болговол иргэд бидэнд таатай байна гэсэн саналтай
байна.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР