Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 20-оос 11 дүгээр сарын 24-ний өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах ажиллагаанууд хийгдлээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 106 дугаартай шүүгчийн захирамж гарсан.
Б.Өлзийсайхан нарын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах захиргааны хэрэгт шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 09 цаг 00 минутад дараагийн шүүх хуралдааныг хийхээр товлов.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 41 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл гарсан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс даалгавар гүйцэтгүүлэх захирамжийн дагуу холбогдох ажиллагаануудыг хийж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаан хүргүүлсэн.
- Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2 албан бичиг ирсэнийг тухай бүрт нь хариу өгч нотлох баримтыг хэргийн материалд хавсаргав.
- Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 3 албан бичиг явсныг тухай бүрт нь хэрэгт хавсаргав.