Монголын Хуульчдын холбооны салбар
хороотой Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар жил болгон тогтмол хамтран
ажилладаг. Өнгөрсөн 2017 оны ажлуудаас дурдвал: 5 дугаар сард Монголын
Хуульчдын холбооноос Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дэмжих сар болгосонтой
холбогдуулж шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дэмжих сар болгон шууд
эвлэрүүлэн зуучлагчтай харилцах боломжгүй байдаг хөдөөгийн сумд руу эвлэрүүлэн
зуучлагч томилолтоор ажиллах, мөн 6 дугаар сард "Нээлттэй хаалганы өдөрлөг”, 9
дүгээр сард зорилтот бүлэг буюу сурагч, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн
оюутнуудад "Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх” сэдвийн хүрээнд хамтран сургалт
зохион байгуулах гэх мэт байв.
Энэ оны хамтын ажиллагааг амжилттай эхлүүлж,
сургалт зохион байгуулсан Монголын Хуульчдын холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн
дарга А.Оюунчимэг, тус аймаг дахь салбар хорооны зохицуулагч Ж.Чимэддулам нарт
талархсанаа илэрхийлье.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР