Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын
газраас 2018 онд шинээр сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт
зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулсны дагуу эхний ээлжинд аймгийн төв буюу
Сайнцагаан сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт сургалт, ярилцлагыг зохион
байгууллаа.
Тус сургалтыг шүүхийн Тамгын газрын
дарга А.Лхагвасүрэн нээж "Шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх
зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих
тогтолцоог бий болгох зорилгоор шүүн таслах ажиллагаанд оролцохоор болсон та
бүхэнд халуун баяр хүргэе” гэв.
Сургалтын үйл ажиллагааг зохион
байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтандөш "Шүүхийн иргэдийн төлөөлөгч”
сэдвийн хүрээнд үргэлжлүүлэн шинээр сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт
мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч, харилцан ярилцлаа.
Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх
хуралдаанд хэрхэн оролцож, дүгнэлт гаргаж байгаа талаар тусгайлан бэлдсэн бодит
бичлэгийг үзүүлэн, "Шүүхийн иргэдийн төлөөлөгч” гарын авлага, 2017 оны 4
дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн
Ерөнхий зөвлөлийн хамтран зохион байгуулсан "Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн
улсын зөвлөгөөн”-ий эмхтгэлийг тараав.
Дашрамд дурдахад дээрх зөвлөгөөнд
Дундговь аймгаас оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Бөхчулуун санал, сэтгэгдэл
хэлсэн нь тус эмхтгэлд нийтлэгдсэн болно.
Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт
зориулцсан эхний сургалтанд хамрагдсан иргэдийн төлөөлөгч нартаа ажлын өндөр
амжилтыг хүсэн ерөөе.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР