Аймгийн төвөөс алслагдмал хөдөөгийн
малчид болон сумын төвийн иргэд шүүхийн үйлчилгээг авахын тулд төв барааддаг. Төлийн
дуу цангинаж, хавар цагийн их ажил өрнөсөн энэ үед Дундговь аймаг дахь сум
дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Говь-Угтаал, Эрдэнэдалай суманд
ажиллалаа.
Энэхүү нүүдэллэн ажиллах явцад 46
иргэний нэхэмжлэл хүлээн авч, 140 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч ажиллав.
Мөн шүүхийн зохион байгуулалт
хариуцсан мэргэжилтэн Б.Алтандөш дээрх сумдаас сонгогдсон шүүхийн иргэдийн
төлөөлөгч нарт сургалт зохион байгуулж, шүүхийн үйлчилгээг иргэд, малчдад
сурталчиллаа.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР