Дундговь аймгийн хөдөөгийн сумдын малчид,
иргэддээ төрийн нэгдсэн үйлчилгээг хүргэх зорилготой "Иргэдээ сонсъё” арга
хэмжээнд Дундговь аймаг дахь шүүхээс оролцож ажиллалаа.
Энэхүү арга хэмжээ нь Дэлгэрхангай,
Сайхан-Овоо, Адаацаг суманд зохион байгуулагдсан бөгөөд тус 3 суманд 39 иргэнд
мэдээлэл, зөвлөгөө өгч, 36 төрлийн 150 гаруй гарын гарын авлага тарааж, 1
иргэний өргөдлийг хүлээн авч ажилласан.
Мөн шүүхийн зохион байгуулалт
хариуцсан мэргэжилтэн Б.Алтандөш Дэлгэрхангай сумаас сонгогдсон шүүхийн иргэдийн
төлөөлөгч нарт сургалт зохион байгуулж, шүүхийн үйлчилгээг иргэд, малчдад
сурталчилав
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР