Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан
шатны шүүхээс Монгол улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны түүхэн 15
жилийн ойд зориулан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд "АХА” танин
мэдэхүйн асуулт, хариултын тэмцээнийг зохион байгууллаа.
Тус тэмцээн нь танин мэдэхүйн асуултаас гадна
Захиргааны хэргийн шүүхийн түүхэн хөгжил, хууль тогтоомжийн хүрээнд явагдсан
бөгөөд Нэгдүгээр байранд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, Дэд
байранд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн О.Янжиндулам нар шалгарав.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР