Коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар шүүхийн байр, өрөө тасалгаа, шүүх хуралдааны танхим, архивд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлээ.
Шүүхээр үйлчлүүлж буй иргэд, бусад аж ахуй нэгж, байгууллагыг уг өвчний халдвараас сэргийлж Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн дагуу арга хэмжээг авч, хэрэгжүүлэхийг УРИАЛЖ байна.
Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар