Дундговь аймгийн хэмжээнд 2020 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр нийт 284 иргэн сонгогдсон бөгөөд "Шинэ коронавирус /Covid-19/ халдварын өвчний нөхцөл байдлаас шалтгаалан шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд зориулсан сургалтыг хэсэгчлэн зохион байгуулахаар төлөвлөж эхний ээлжийн сургалтыг тус аймгийн баруун бүсийн төв сум болох Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд зохион байгууллаа.
Тус сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр 31 иргэн сонгогдсон. Сургалтыг шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрх, хараат бус байдалсэдвээршүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн, шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгуур болон хөлс олгох журмын талаар мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Бат-Эрдэнэ нар сургалт явуулж, иргэдийн төлөөлөгчийн сонирхсон асуултад хариулт өгч ярилцлаа.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР