Дундговь аймаг дахь шүүхийн байранд шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, аюулгүй байдлыг хангах хяналтын камерыг суурилуулав.
Шүүхийн ерөниий зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах референт Б.Алтанбагана Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газарт 2015 оны 10 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд томилолтоор ажиллаж, шүүхийн байрны гадна 3, дотор 8 хяналтын камер суурилуулж, шүүхийн тамгын газарт хүлээлгэн өгөв.
Шүүх байр бүрэн камержсан явдал нь шүүх, шүүхийн барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн томоохон ажлуудын нэг бөгөөд 24 цагийн турш шүүхийн барилга байгууламж, хамгаалалтын бүс камерын хяналтад байх болно.
Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газар