Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газраас шүүхийн хараат бус байдалд халдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор "Нөлөөллийн мэдүүлэг, түүний ач холбогдол, нөлөөлсөн этгэдээд хүлээлгэх хариуцлага”-ыг таниулах, сурталчлах 21 хоногийн аяныг зохион байгуулан ажиллаж аймгийн төвийн төрийн байгууллага, албан хаагч, иргэд болон зарим сумдын засаг дарга нартай уулзалт зохион байгуулж ажиллав.
Үүнд:
·2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дундговь
аймгийн Сайнцагаан сумын засаг дарга,
засаг даргын тамгын газрын ажилтнууд, хөдөөгийн 4 багийн иргэдтэй "
Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдэвт уулзалт зохион байгуулж,
· 2015
оны 11 сарын 3-ны өдөр Сайнцагаан сумын
Говийн ирээдүй цогцолбор сургуулийн
багш, ажилтнуудтай шүүхийн хараат
бус байдалд халдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор "Нөлөөллийн мэдүүлэг,
түүний ач холбогдол, нөлөөлсөн этгэдээд хүлээлгэх хариуцлага”-ыг таниулах уулзалтыг тус тус зохион байгуулж шүүхийн тамгын газрын дарга А.Лхагвасүрэн
"Шүүхийн шинэчлэл ба иргэн таны оролцоо” сэдвээр, шүүхийн зохион
байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Чимэддулам " Шүүхийн иргэдийн
төлөөлөгч, иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгох”, "Дагнасан шүүх
байгуулагдсаны ач холбогдол”,"Шүүгчийн хараат бус байдал,
нөлөөллийн мэдүүлэг”зэрэг сэдвээр мэдээлэл хийж,
· 2015
оны 11 сарын 4-ний өдөр шүүхийн тамгын газрын дарга, шүүхийн зохион байгуулалт
хариуцсан мэргэжилтэн нар Дундговь
аймгийн Адаацаг, Дэрэн, Дэлгэрцогт, Баянжаргалан, Луус, Хулд, Дэлгэрхангай
зэрэг нийт 7 сумын засаг дарга нартай " Шүүхийн шинэчлэлд танай сумын иргэдийн
оролцоо”, " Шүүгчийн хараат бус байдал” сэдвийн
хүрээнд " Кофе ярилцлага” зохион байгуулж шүүхийн иргэдийн төлөөлөгчийг хэрхэн
сонгох, сумдын иргэд сонгогдсон тохиолдолд шүүх хуралдаанд оролцох боломжоор
иргэдээ хангах, нөлөөллийн мэдүүлгийн ач холбогдол, үр нөлөөг сумдын иргэдэд
тайлбарлан таниулах, нөлөөллийн мэдүүлгийн талаарх зурагт хуудас, нугалбарыг
орон нутгийн иргэдэд тарааж, мэдээлэл хийх
тал дээр хамтарч ажиллахаар тогтов. Мөн тухайн сумдад байрладаг "Шүүхийн
мэдээллийн самбарт” шинэ мэдээ, мэдээлэл хүргүүлж, сумдын засаг дарга нарыг
холбогдох гарын авлагаар хангав.
· 2015
оны 11 сарын 4-ний өдөр Дундговь аймаг
дахь Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нийт албан хаагч нарт "Нөлөөллийн мэдүүлэг”-ийн ач
холбогдол үр нөлөөг тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулж, шүүхийн тамгын газрын дарга А.Лхагвасүрэн
"Шүүхийн шинэчлэл, нээлттэй байдал” сэдвээр, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн
Ж.Чимэддулам"Шүүгчийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлэг” зэрэг сэдвээр мэдээлэл хийж, цаашид нөлөөллийн мэдүүлгийн үр нөлөөллийн
талаар иргэдэд сурталчлах, таниулах тал дээр
хамтарч ажиллахаар болж, нийт уулзалтад оролцогчдод иргэдийн төлөөлөгчийн талаарх гарын авлага, нөлөөллийн
мэдүүлэгтэй холбоотой зурагт танилцуулга, нугалбар, шүүхүүдийн нэр, байршил,
цахим хуудасны хаягтай нэрийн хуудас зэргийг иргэдэд тарааж, иргэдийн сонирхсон
асуултад хариулав.
Дээрх уулзалт ярилцлагад нийт 8 сумын засаг дарга, нийт
310 гаруй төрийн албан хаагч, иргэд оролцсон байна.
Дундговь аймаг
дахь шүүхийн тамгын газар