Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хоригдож байсан 13 ялтныг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 13 ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх захирамж гаргаж, холбогдох газарт хүргүүлэв.
Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 10 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг өршөөн хасаж шийдвэрлэв.