Дундговь аймаг дахь Сум дундын
Иргэний хэргийн анхан шатны шүүхэд
нэхэмжлэл гаргах нь
20…оны…сарын…өдөр
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Равжихын 4-6 тоотод оршин суух Боржигон овогт Батаагийн Болд Регистрийн дугаар:…… . Утас:99999999
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай
Нэхэмжлэлийн үндэслэл: Би Ц.Эрдэнэтэй 2000 он 09 сарын 20-ны өдөр танилцаж, 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хамтран амьдарч эхлэсэн. 2005 оны 07 дугаар сарын 01-ны өдөр охин Э.Наранг төрүүлсэн юм. 2001 оноос хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Ц.Эрдэнэ маань 2007 оны 04-р сарын 05-ны өдөр ослоор нас барсан. Бид хоёр энэ хугацаанд хадам аав Л.Ц-ийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Равжихын 4-6 тоотод амьдарч байсан. Хоёулаа сургуулиа төгсөж ирээд гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Охин Э.Наранд-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 1997 оны 01 дүгээр сараас, 2008 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлд:
1.Нэхэмжлэл 1 хувь
2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт-70200 / тэмдэгтийн хураамж төлөх дансыг мэдээлэл лавлагааны албанаас авна уу. Сум сум өөр өөр байгаа 70593016/
3.Нас барсаны гэрчилгээний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/
4.Иргэний үнэмлэхийн хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/
5.Багийн засаг даргын тодорхойлолт
6.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/
7.Гэрч асуулгах тухай хүсэлт / 3 хүний хаяг овог нэр утасны дугаар /
8.Харьяа сумынхаа архиваас тогтоолгох гэж буй онуудынхаа эцсийн хүн амын тооллогын баримтаас өөрийг өрхөд хамаарх хэсгийг хуулбарлах ирүүлэх /аль сумын хэддүгээр багийн хэдэн оны тооллогын баримтаас хуулбарлан олгосон тухай албан бичгийн хамт/
Анхаарах зүйлс !!! Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай үлдээж бичнэ үү. / 3см /
Нэхэмжлэгч:…........................ /Батаагийн Болд/