Загварын нэр: Эрэн сурвалжлах

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь

 

Огноо                                                       Сайнцагаан сум

Нэхэмжлэгч: Дундговь аймаг …. сум ..... баг, …. дугаар байрны........... ийн ..... тоотод оршин суух, А овогтой Б Харилцах утас: /......... / эсхүл /ажлын газрын хаяг/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай

 

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Д.Тулгатай 2007 оны 02 дугаар сарын 15-нд зээлийн гэрээ байгуулж, 10.0 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Д.Тулга нь тухайн үед Булган сумын 3 дугаар баг Зг-7-15 тоотод оршин сууж, Хүнсний зах дээр махны ченж хийдэг байсан. Зээлийн гэрээ байгуулж мөнгөө зээлж авснаас хойш 2 сар хүүгээ төлөөд тэрнээс хойш огт мөнгө төлөөгүй. Эхэндээ 2 хоногийн дараа, 3 хоногийн дараа гээд л яваад байдаг байсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Д.Тулгыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү. Д.Тулгын эхнэр Орхон трейд ХХК-нд ажилладаг байсан. Төрсөн эгч нь 20-р 12 жилийн сургуульд багш хийдэг. Утас нь 99300200гэсэн утастай. Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү.

 

 

Нэхэмжлэлд хавсаргах баримт бичиг

1.Нэхэмжлэл

2.Зээлийн гэрээ /гэх мэт/

3.Иргэний үнэмлэхийн хуулбар

4.Тухайн этгээдийн хамгийн сүүлд оршин сууж байсан газрын багийн Засаг даргын тодорхойлолт

5.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж ……-с/

 

Шүүхийн үйлчилгээний хэлтэс

Утас:7059-3016

Вэб сайт: http://www.dundgovi-court.mn