Хураангуй бэлтгэсэн:
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ
Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн
анхан шатны шүүхийн 2023 оны 10-р сарын 16-ны өдрийн 67 дугаартай шүүгчийн захирамж
Тоймын огноо дугаар: 2023 оны 10-р сарын 23/14
Тоймын төрөл: Процессын тойм.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.
Нэхэмжлэгч “Г”ХХК Дундговь аймгийн Дэрэн сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Сумын нутаг дэвсгэрт үүсээд байгаа онцгой нөхцөл байдлыг зохицуулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар маргадаг.
Тус шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар 14 хоногийн хугацаа тогтоож, нэхэмжлэл гаргагчид боломж олгосон.
Гэвч Г ХХК нь тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй тул нэхэмжлэлийг буцаав.
Тодруулбал хуулиар тогтоосон хугацаанд шүүхээс шаардсан баримтыг бүрдүүлж ирүүлэх үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэлийг буцаан хүргүүлдэг болно.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ