Хураангуй бэлтгэсэн:
Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх
Шийдвэрийн огноо: 2025.07.01
Шийдвэрийн дугаар: 2025/ЦХШЗ/14
Шүүхийн процессын тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт хүнсний дэлгүүрийн худалдагч эмэгтэй согтуу хүнд зодуулсан гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад С.Н-ийг дээрх гомдол мэдээлэлд холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр сэжигтнээр баривчлах саналыг прокуророос шүүхэд 2025 оны 07 сарын 01-ний өдрийн 21 цаг 29 минутад ирүүлжээ.
С.Н-ийг дээрх гомдол мэдээлэлд холбогдуулан шалгах явцад хохирогч, гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн болох нь мөрдөгчийн хяналтын камерын бичлэг болон олон нийтийн цахим сүлжээнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байх тул шүүхээс прокурорын саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22 цаг 30 минутаас эхлэн сэжигтнээр баривчилж шийдвэрлэв.
Мөн хуульд сэжигтнийг баривчилж саатуулах хугацаа 48 цагаас хэтэрч болохгүй байхаар хуульчилсан байна.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр