Хураангуй бэлтгэсэн:
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ
Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн
анхан шатны шүүхийн 2023 оны 07- р сарын 20-ны өдрийн 30 дугаартай ерөнхий
шүүгчийн захирамж
Тоймын огноо дугаар: 2023 оны 07-р сарын 23-ний өдрийн 13
Тоймын төрөл: Процессын тойм.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч нар нь аймгийн газрын албаны мэргэжилтний 2020 оны 03-р сарын 10-ны өдрийн “барилгын ажил эхлүүлэх тухай” шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох-оор маргах ба хариуцагчаас маргаан бүхий шийдвэр хуульд нийцсэн, хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.
Тус Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэх боломжгүй буюу шүүгч хүрэлцэхгүй болсон бөгөөд энэ тохиолдолд адил шатны шүүхийн ерөнхий шүүгчтэй зөвшилцөн өөр шүүхэд хэргийг шилжүүлэхээр хуульд заасан.
Иймд аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлтэй холбоотой хэргийг хэргийн оролцогчдын саналаар ирж очих нөхцөл бололцоог олгох, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, хуулиар тогтоосон бусад эрхийг хангах зэрэг шалтгаанаар газар нутгийн хувьд ойр байрлах, адил шатны шүүхэд /ТӨВ/ шийдвэрлүүлэхээр шилжүүлэв.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ