Хураангуй бэлтгэсэн:
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ.
Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан
шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 07-р шийдвэр
Тоймын огноо дугаар: 2023 оны 4-р сарын 26-ны өдрийн 08
Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн С.Н-ээс Д сумын засаг даргын 2015 оны А/74 дугаартай захирамжийн иргэн Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд “миний газрыг бусдад олгосон, газар давхцуулсан” гэж маргасан.
Хариуцагч Д сумын засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, холбогдох хууль журмын хүрээнд шийдвэрлэсэн гэсэн.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн тул “миний газар” гэж маргах, нэхэмжлэл гаргах эрх үүсэхгүй.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ.