Хураангуй бэлтгэсэн:
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Цэрэнрагчаа
Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны
шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №16
Тоймын огноо дугаар: 2023 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 05 дүгээр
Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Цагдаагийн газрын дарга өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэгт шилжсэн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн ажилтан Б.Г-д тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн цолыг хураасан.
Б.Г-ээс “согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ дүрэмт хувцас өмсөөгүй байсан, мөн ажлын байран дээрээ байгаагүй” гэх зэрэг үндэслэлээр маргасан.
Шүүх нэхэмжлэлийг хангаагүй, хариуцагчийн шийдвэрийг зөв гэж үзсэн.
Учир нь Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ ажлын байранд, ажлын цагаар, албан үүрэг гүйцэтгэх үед, дүрэмт хувцас өмссөн үед байгаагүй хэдий ч тухайн тохиолдолд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжсэн байсан тул архи ууж болохгүй, хувийн байдлаа хангаж, бэлэн байх ёстой, Б.Г-д сахилгын шийтгэл оногдуулсан нь холбогдох хуулийг зөрчөөгүй гэж үзсэн.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Цэрэнрагчаа