Хураангуй бэлтгэсэн:
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ.
Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны
шүүхийн 2023 оны 03 р сарын 14-ний өдрийн 04
Тоймын огноо дугаар: 2023 оны 3-р сарын 23-ний өдрийн 04
Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч нь аймаг дахь Политехник коллежид 2015 оноос хойш тасралтгүй захирлаар ажиллаж байгаа бөгөөд хуульд заасан сум орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг гаргуулан авсан байна.
Хариуцагч Аймгийн Аудитын газрын ахлах аудитор хяналт шалгалт хийж, “багшид олгох тэтгэмжийг захирал өөртөө тушаал гарган олгох нь буруу” гэж буцаан төлүүлэхээр 5974900 төгрөгийн төлбөр тогтоожээ.
Нэхэмжлэгчээс төлбөрийг буцаан төлөхгүй гэж шүүхэд маргасан байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаагүй.
Учир нь сургуулийн захирал нь багшлах эрхийг хэрэгжүүлээгүй буюу багшаар ажиллаагүй болох нь тогтоогдож байх тул уг тэтгэмжийг авах эрх үүсэхгүй гэж үзсэн.
Хуульд зааснаар багшаар ажиллаж байгаа тохиолдолд орон нутагт ажилласны тэтгэмж олгох зохицуулалттай, нэхэмжлэгчийн тухайд сургуулийн захирлын чиг үүргийг хэрэгжүүлж, багшлах үйл ажиллагаа явуулаагүй тул тэтгэмж авах эрх зүйн үндэслэлгүй.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ.