Хураангуй бэлтгэсэн:
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ
Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны
шүүхийн 2023 оны 02 р сарын 14-ний өдрийн 01
Тоймын огноо дугаар: 2023 оны 2-р сарын 27-ний өдрийн 03 дугаар
Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг
мэдээллээр хангах зорилготой болно.
Газрын албаны ахлах мэргэжилтэн 2020.03.10-ны өдөр 01/2020 зөвшөөрлөөр аймгийн нэгдсэн эмнэлэгт 150 орны хүчин чадал бүхий эмнэлгийн зориулалт бүхий газарт барилга барих зөвшөөрөл олгосон байна.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч, эмнэлгийн хажууд байрны оршин суугчдаас “эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, байр үнэгүйдсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй байна.
Учир нь нэхэмжлэгч нар эмнэлгийн барилгын хажуу байрны оршин суугч мөн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, барилга барих газартай хөрш зэргэлдээ байрладаг байрны оршин суугчдын эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах зөрчигдөж болзошгүй бөгөөд тэдгээр байрны оршин суугчид маргах эрхтэй юм.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ