ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ОЛОНХЫН САНАЛААР БАТАЛСАН ШИЙДВЭРТЭЙ ТУХАЙН АСУУДЛААР ЭСРЭГ САНАЛ ӨГСӨН, ЭСХҮЛ ХУРАЛД ОРОЛЦООГҮЙ ТӨЛӨӨЛӨГЧ НЬ МАРГАХ ЭРХГҮЙ

ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ОЛОНХЫН САНАЛААР БАТАЛСАН ШИЙДВЭРТЭЙ ТУХАЙН АСУУДЛААР ЭСРЭГ САНАЛ ӨГСӨН, ЭСХҮЛ

ХУРАЛД ОРОЛЦООГҮЙ ТӨЛӨӨЛӨГЧ НЬ МАРГАХ ЭРХГҮЙ

 

 

      Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05 тоот

      Тоймын огноо дугаар: 2024 оны 06 дугаар сарын 26, Дугаар 02

      Тоймын төрөл. Шүүхийн процессын тойм

      Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

      Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

     “Б” сумын Ардчилсан намын хорооны дарга К-аас “Б” сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 тоот тогтоолын хавсралтын мандатын тоог хүчингүйд тооцож, нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан дахин тогтоохыг сумын ИТХ-д даалгах шаардлагатай нэхэмжлэлийг “Б” сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан.

       Шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзлаа. Учир нь:

     Нэхэмжлэлд заасан үйл баримтаас үзвэл тус сумын 1-р багийн мандатын тоо багассан байхад Шилийн гол, Энгэр-Ус, Аргатай гэх багуудын чухам аль багийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхойгүй, түүнчлэн нэхэмжлэл гаргагч К-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол энэ тухай нэхэмжлэлдээ зааж тодорхойлоогүй байна. Мөн К нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болох нь тогтоогдсон.

      Хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан шийдвэртэй тухайн асуудлаар эсрэг санал өгсөн, эсхүл хуралд оролцоогүй хэн нэг төлөөлөгч нь маргах эрхгүй болно.

 

ТОЙМ БИЧСЭН: ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ В.ЦЭРЭНРАГЧАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.