Хураангуй бэлтгэсэн:
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ.
Шийдвэрийн дугаар: 2024.09.17 117/ШШ2024/0005
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
2024 оны 09 дугаар сарын 17-ны өдөр, шийдвэрийн хураангуй: № 04
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-д “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” гэж заасныг үндэслэн Дундговь аймгийн Сонгуулийн хороо нэхэмжлэгч М-ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн .... дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 000 дугаартай тогтоолыг гаргасан.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий тогтоолыг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшүүлсэн М-ыг орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд ирүүлсэн.
Нэхэмжлэгчээс хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгүүлж, үүнийг үндэслэн аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоолоо хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгсөн тул нэхэмжлэгч М шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Шүүх ийнхүү сонгуулийн маргааныг тусгайлсан журмаар 30 хоногт багтаан шийдэх бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн хуулиар тогтоосон ажиллагааг хэрэгжүүлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр холбогдох сонгуулийн хорооны шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжинэ гэж ойлгох нь зүйтэй.
ТОЙМ БИЧСЭН: ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН
ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СУГИРЖАВ
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ.