-1

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 8 дугаар сарын 29-өөс 9 дүгээр сарын 2-ны хооронд хийсэн ажлын товч мэдээ

2016-09-20 18:59:44    |   156

 

    Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 26-нөөс 9 дүгээр сарын 02-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 1 албан бичиг явуулсан. Мөн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 4 албан бичиг ирснийг холбогдох хүмүүст танилцуулсан.

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн статистик мэдээллийн ШС-3, ШС-9, ШС-12 маягтуудыг Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороогоор шинэчлэн батлуулахаар боловсруулж байгаа тул санал авахаар ирүүлсэн албан бичигт холбогдох саналыг авч хүргүүлэв.

-Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүний нөөцийн газраас Шүүхэд оюутан дадлагажуулах журмын төсөлд санал авахаар ирүүлсэн материалыг шүүгч нарт танилцуулав.

-\"Хөрх булаг” ХХК-ий нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

-Иргэн В.Нямсүрэнгийн Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, хуралдаан даргалагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг \"Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах”-аар хугацаа тогтоон буцаасныг тогтоосон хугацаанд багтаан иргэн В.Нямсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржсүмбэрээс дахин нэхэмжлэл ирүүлсэн болно.

 

 

. . .