-1

УИХ-ЫН ГИШҮҮН ШҮҮХИЙН БАЙРНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

2026-01-23 00:00:00    |   28

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар Дундговь аймгийн Шүүхийн байрны орчин нөхцөлтэй танилцлаа.

        Мөн шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнгөнцоож УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт шүүхийн Шударга ёсны оронд баригдах газар, барилгын зураг төслийг танилцуулан мэдээлэл өгч, шүүхийн шинэ байрыг барих төсвийн асуудлыг шийдвэрлэх асуудлыг УИХ-д уламжлан, дэмжиж өгөхийг хүсэв.

      Тус шүүхийн байр нь стандарт шаардлагад нийцэхгүй учир Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүн хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журмыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсдэг бөгөөд шүүхийн байр шинээр баригдсанаар шүүх, шүүхийн аюулгүй байдлыг хангах нөхцөл хангагдаж, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд таатай орчин бүрдэх юм.

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .