САЙНЦАГААН СУМЫН ТӨВИЙН 5-н БАГТ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАВ
2026-03-20 00:00:00 | 13Сайнцагаан сумын төвийн 5 баг /Арвижих, Боржигон, Нарлаг, Айраг, Мандал/-ийн иргэдэд зориулсан “Мэдээллийн цаг” сургалтанд Эвлэрүүлэн зуучлагч Г.Тунгалагтуяа “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” сэдвээр мэдээлэл өгөв.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор Сайнцагаан сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, БИНХ-ын зөвлөлөөс зохион байгуулсан Сайнцагаан сумын төвийн 5 баг /Арвижих, Боржигон, Нарлаг, Айраг, Мандал/-ийн иргэдэд зориулсан “Мэдээллийн цаг” сургалтанд Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Г.Тунгалагтуяа нь “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” сэдвээр мэдээлэл өгч, гарын авлага брошур тараан ажиллалаа.



