-1

"ТӨРИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА" СТАНДАРТЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-21 00:00:00    |   28

       ''Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага, стандарт MNS 7068:2025’’ сургалтыг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч нарт зохион байгуулав. 

        Сургалтыг Дундговь аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн Стандартын салбар сангийн мэргэжилтэн С.Болор төрийн байгууллага, төрийн албан хаагчид тавигдах ерөнхий шаардлага, стандарт, ёс зүй, хувцаслалт сэдвүүдээр хийж, шүүхийн захиргааны ажилтны сонирхсон асуултад хариулт өглөө.

         Уг сургалт нь төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, төрийн үйлчилгээний үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх зорилготой юм.

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

. . .