Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 9 дүгээр сарын 12-ноос 9 дүгээр сарын 16-ны хооронд хийсэн ажлын товч мэдээ
2016-09-21 18:06:57 | 151Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 12-ноос 9 дүгээр сарын 16-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 4 албан бичиг явуулсан. Мөн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 5 албан бичиг ирснийг холбогдох хүмүүст танилцуулсан.
Шүүхэд ирүүлсэн албан бичигт:
1.2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн \"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах”, \"Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах” шинэчлэн баталсан журмуудыг шүүгч нарт танилцуулав.
2.2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Ж.Эрдэнэ-Очир, Б.Хандсүрэн, Г.Энхбаяр нарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Адаацаг сумын сонгуулийн хороонд холбогдох хэрэгт хариуцагчаас хариу тайлбар, нотлох баримт,
3.2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Д.Лонжидын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Баянжаргалан сумын сонгуулийн хороонд холбогдох хэрэгт хариуцагчаас хариу тайлбар, нотлох баримт,
4.2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Монгол улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд санал авах 3/991 дүгээр тоот албан бичиг,
5.2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2016 оны 3 дугаар улирлын тайлан гаргуулах албан бичгийг тус тус ирүүлэв.
Шүүхээс явуулсан албан бичигт:
1.2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүний нөөцийн газарт 2016 онд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нараас сэлгэн болон шилжин ажиллах мэдээллийг тус шүүхийн Ерөнхий шүүгч 96 дугаар тоот албан бичгээр мэдэгдэв.
2.2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхийн иргэн Н.Туяамаагаас ирүүлсэн өргөдөлд Ерөнхий шүүгчийн 97 дугаар тоот албан бичгээр хариу хүргүүлэв.
3.2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ж.Эрдэнэ-Очир, Б.Хандсүрэн, Г.Энхбаяр нарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Адаацаг сумын сонгуулийн хороонд холбогдох хэрэгт Ерөнхий шүүгч тус аймгийн Засаг даргын Тамгын газарт \"Нотлох баримт гаргуулах” 98 дугаар тоот албан бичгийг хүргүүлэв.
4.2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд \"Монгол улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөл”-д Ерөнхий шүүгчийн 99 дүгээр тоот албан бичгээр санал хүргүүлэв.
Мөн дараах ажлууд хийгдэв. Үүнд:
-2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр шүүгч Л.Батбаатар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 6 сарын хугацаатай томилолтоор ажиллахаар болсон тул түүний иргэн В.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-д холбогдох хэргийг Ерөнхий шүүгч Б.Сугиржавд шилжүүллээ.
-2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр иргэн Ж.Эрдэнэ-Очир, Б.Хандсүрэн, Г.Энхбаяр нарын Дундговь аймгийн Адаацаг сумын сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн,
-2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэн М.Баянсангийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн,
-2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Д.Лонжидын Дундговь аймгийн Баянжаргалан сумын сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн,
-2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Н.Мөнхзаяагийн Дундговь аймгийн Адаацаг сумын сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн холбогдох ажиллагаа тус тус хийгдэж байна.