-1

Дундговь аймагт Иргэний эрх зүйн бүсчилсэн сургалт зохион байгуулагдаж байна.

2016-10-24 19:42:34    |   156

\"\"

   Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөлтэй хамтран\"Иргэнйи эрх зүйн” бүсчилсэн сургалтыг Дундговь аймагт 2016 оны 10 сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

   Сургалт нь Үүргийн гүйцэтгэлийг хангах арга ба түүнтэй холбоотой Иргэний хуулийн хэрэглээ, түүнийг тайлбарлан хэрэглэх онол, арга зүйн мэдлэгийг нэмэгдүүлж, шүүхийн шийдвэр боловсруулах ур чадварыг дээшлүүлэх зорилготой бөгөөд сургалтыг шүүгч-багш Ц.Өрнөндэлгэр, Г.Амаржаргалан нар удирдаж явуулж байна.


\"\"

    Сургалтанд Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Өмнөговь аймгийн Ханбогдын сум дахь Сум дундын шүүхийн нийт 13 шүүгч хамрагдаж байна.

\"\"

 

Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газар



. . .