-1

Хуульчдын холбооны ажлын хэсэг Өмнөговь, Дундговь аймагт ажиллалаа

2016-11-14 21:55:07    |   690

   Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, 2016 оны үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах, тухайн орон нутгийн салбар зохицуулагчийг томилох зорилгоор 2016 оны арваннэгдүгээр сарын 03-08-ны өдрүүдэд Өмнөговь, Дундговь аймагт ажиллалаа.

    Ажлын хэсгийн үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсаны дагуу Хуульчдын холбооны ерөнхийлөгч, доктор  Б.Гүнбилэг \"Үндсэн хуулийн эрх зүй”, УЕПГ-ын хяналтын прокурор, доктор Б.Өнөрмаа \"Авлига, албан тушаал\", \"Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг\", Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүйн онолын тэнхимийн ахлах багш, доктор Н.Мөнхзул \"Захиргааны ерөнхий хууль\" сэдвээр тус тус сургалт явуулсан. Сургалтад Өмнөговь, Дундговь аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй 60 орчим хуульч хамрагдсан.

    Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч Б.Гүнбилэг орон нутгийн хуульчидтай уулзаж, Хуульчдын холбооноос хийж хэрэгжүүлж буй ажлыг танилцуулж, хуульчдын сонирхсон асуултад хариулж, санал солилцохын зэрэгцээ хуульчдад Хуульчдын холбооны энгэрийн тэмдгийг олголоо.

      Ажлын хэсэг Хуульчдын холбооны Өмнөговь, Дундговь аймаг дахь салбарын зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулсан бөгөөд тухайн аймагт мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хуульчдын дунд нууц санал хураалт явуулсны дүнд Өмнөговь аймаг дахь салбарын зохицуулагчаар хуульч Э.Дөлгөөн, Дундговь аймаг дахь салбарын зохицуулагчаар хуульч Ж.Чимэддулам нар сонгогдлоо.

zhao shangnewsshowroomfriend linksendpwdlist cityrfid cardinno cardcard customizeISO IECnfc cardingfrif cardgift card ethiopianprintivo business cardsmetal business cardscard printing nairobikey fob nfcwhat is key cardkey card technologyhow to copy rfid card to androiddo hotels charge for lost room key cardshilton hotel key cardare you supposed to return hotel key cardscardsrushid iclass gp cardwalmart rfid playbookrfid vehicle tracking system vs gps trackingwhat material can block rfidare amex gold still metalwhat is cash app nfc tag

 

. . .