-1

“Шүүхийн спортын их наадам-2016”-д Дундговь аймгийн шүүхийн баг, тамирчид амжилттай оролцов.

2016-11-16 19:16:36    |   150

\"\"

Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн \"Шүүхийн спортын их наадам 2016” тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болж өндөрлөлөө.

\"\"

Тус наадамд анх удаа Монголын нийт шүүхүүдийн 31 баг тамирчид оролцсон нь онцлог байсан бөгөөд  тамирчид шатар, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөгийн 4 төрлөөр өрсөлдлөө.

Уг тэмцээнд Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн хамт олон ажилттай оролцож гар бөмбөгийн тэмцээнд Г.Мөнхбат ахлагчтай баг, ширээний теннисний төрөлд  шүүгч Б.Сугиржав нар тус тус шигшээ 8-д шалгарч, гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд  Ц.Отгонцэцэг ахлагчтай  тамирчид амжилттай оролцлоо.          

          \"\"
\"\"\"\"
Тэмцээнд идэвхитэй оролцсон тамирчид, баг, тамирчдаа хөгжөөн дэмжсэн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

 

 


Дундговь аймаг дахь

Шүүхийн тамгын газар


. . .