Шүүгч, Прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шинжээч нарын хамтарсан зөвлөгөөн 2016 оны 11 сарын 30-ны өдөр зохион байгууллагдлаа.
2016-12-01 15:03:51 | 147Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга Х.Ганболд \"Аймгийн хэмжээнд 2016 оны 3 дугаар улирлын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, түүний илрүүлэлт, гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвээр,
Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Ж.Сайнбаяр \"Эрүүгийн хэрэгт хийгдэж буй шинжилгээ, цаашин анхаарах асуудал сэдвээр,
Прокурорын газрын орлогч прокурор Х.Мөнхбаатар \"Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах ажиллагаа холбогдох хууль, хяналтын ажлын аргачилсан зааварт заасны дагуу явагдаж байгаа эсэх тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвээр,
Шүүгч Г.Мөнхбат \"анхан шатны шүүхээс оногдуулж буй ял шийтгэл, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахад анхаарах асуудал сэдвээр,
Шүүгч Л.Одончимэг \"анхан шатны шүүхээс эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтанд буцааж буй үндэслэл, шалтгаан нөхцөл, анхаарах асуудал сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
Зөвлөгөөнд оролцогчдоос гарсан асуулт, хариулт, санал шүүмжлэлийг нэгтгэн зөвлөгөөнөөс тодорхой шийдвэр гарган биелэлт үр дүнг нь тооцон ажиллахаар боллоо.
Дундговь аймаг дахь
шүүхийн тамгын газар