-1

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 1 дүгээр сарын 27-ны хооронд хийсэн ажлын товч мэдээ

2017-01-29 14:01:22    |   144

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 23-аас 1 дүгээр сарын 27-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах ажиллагаанууд хийгдсэн.

Үүнд: 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн засаг даргад холбогдох Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/1430 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах Өлзийт сумын Засаг даргаар томилуулах тухай нэхэмжлэл хүлээн авав.

-2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Ерөнхий шүүгч Б.Сугиржав 8-9 дугаартай шүүх хуралдаан даргалагч томилох тухай Ерөнхий шүүгчийн захирамж гарсан.

-2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд 18-21 хүртэл дугаартай шүүгчийн захирамж гарсан. Захиргааны хэрэг бүртгэл хяналтын нэгдсэн системд өдөрт нь бүртгэлээ.

-2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд нотлох баримт гаргуулах тухай 4 албан тоот гаргаж холбогдох байгууллагад хүргүүллээ.

-2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 1 дүгээр сарын 27-ны өдрүүдэд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 6 хэргийн нотлох баримт ирснийг хүлээн авч хэрэгт хавсаргав.

-2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Х.Энхбат гэрч асуулгах тухай хүсэлт, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д.Цэвэлмаа 2 нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай хүсэлт ирүүлснийг холбогдох шүүгч нарт хүлээлгэн өгсөн.

-2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд 7 мэдэгдэх хуудас бичиг хүргэгчээр хүргүүлсэн.


. . .