Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар, Дундговь аймаг дахь цагдаагийн газартай хамтран байгууласан “2017 онд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлын төлөвлөгөө”-ний дагуу уулзалт зохион байгуулагдлаа
2017-02-07 18:46:22 | 154
Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар, Дундговь аймаг дахь цагдаагийн газартай хамтран 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр \"2017 онд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлын төлөвлөгөө”-г баталсан. Энэхүү төлөвлөгөөний дагуу тус шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн дарга, х/ч Н.Дэлгэрсайхан болон шүүх, цагдаагийн албан хаагчид 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр уулзалт зохион байгуулан \"Дундговь аймгийн шүүхийн байр болон түүний гадна орчинд онцгой байдал үүссэн үед ажиллах төлөвлөгөө”-г боловсруулан баталж, Тахарын алба татан буугдсанаас үүссэн үр дагавар, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, тус ажиллагаанд тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцлага зохион байгууллаа.
Уулзалтаар шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн:
\"Тахарын алба татан буугдсанаас хойш өнөөдрийг хүртэл бидний хамтын ажиллагаа урьдын адил хэвийн, амжилттай үргэлжлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/40, 113 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан \"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын дагуу хамтран ажиллаж байна. Бидний энэхүү хамтын ажиллагаа цаашид мөн адил үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж хэллээ.
Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн дарга, х/ч Н.Дэлгэрсайхан: \"Манай байгууллагуудын хамтын ажиллагаа сайн үргэлжилсээр ирсэн. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын дагуу зохих үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа. Зарим тулгамдаад буй асуудлыг шийдсэн чухал уулзалт боллоо”