Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 02-оос 2017 оны 13-ны өдрийн хооронд хийсэн ажлын товч мэдээ
2017-10-22 14:47:50 | 205Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 02-оос 10 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах ажиллагаанууд хийгдлээ.
Үүнд: Х.Энхбатын нэхэмжлэлтэй Дэлгэрцогт сумын Засаг даргад хариуцагдах захиргааны хэргийг Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээр шилжүүлэв.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 26, 27 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамж гарсан.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 12 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гарсан
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 93-95 дугаартай шүүгчийн захирамж тус тус гарсан.
- Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 4 албан бичиг хүргүүлсэн.
-Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 8 албан бичиг ирсэнийг тухай бүрт нь хариу өгч нотлох баримтыг хэргийн материалд хавсаргав.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 04/797 тоот тушаалаар шүүхийн захиргааны ажилтны \"Түвшин тогтоох тухай” шалгалтад захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.