Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 26-аас 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийсэн ажлын товч мэдээ
2017-12-03 15:17:37 | 161Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 26-аас 12 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах ажиллагаанууд хийгдлээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 20, 21 дугаартай шүүхийн шийдвэр гарсан.
Электрон техник ХХК-ий нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, Дундговь аймгийн засаг дарга, Орон нутгийн өмчийн газар, Үнэлгээний хороонд хариуцагдах \"Дундговь аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар, Орон нутгийн өмчийн газар, үнэлгээний хороонд хариуцагдах , \"Үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн тэмдэглэлийн \"Багц-1-д Шувуутайн хийморь ХХК-ийн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер, шаардлагад нийцэж байна” гэсэн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох,Багц-1-д Шувуутайн хийморь ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн Үнэлгээний хорооны дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох, Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 176 дугаартай зөвлөмж хууль бус байсан болохыг тогтоолгох, \"Гэрээ байгуулах тухай” Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн А/146 дугаартай тушаал хууль бус байсан болохыг тогтоолгох, Засаг даргын тамгын газрын 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн ДУОНӨГ/2017/00016/01 дугаартай Зөөврийн угсардаг тайз гэрэлтүүлэг нийлүүлэх тендерийн багц-1 гэрэлтүүлэг аудио хөгжим нийлүүлэх гэрээг” хүчин төгөлдөр бус гэж үзэх” хүссэн захиргааны хэргийг 09.00 цагт шүүх хуралдааны А танхимд хянан хэлэлцэв.
Б.Өлзийсайхан нарын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 09 цаг 00 цагт шүүх хуралдааны А танхимд хянан хэлэлцэв.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 42, 43 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл гарсан.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 1 албан бичиг явсныг тухай бүрт нь хэрэгт хавсаргав.