Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн ажлын хэсэг Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, сургалт зохион байгуулан ажиллалаа
2017-12-10 14:41:59 | 1612017 оны 12 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханы \"Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын удирдамж”-ийн дагуу Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзулаар ахлуулсан Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдал хариуцсан референт Ч.Мөнхбат, Шүүхийн захиргааны удирдлагын газрын Тамгын газрын судалгаа, мэдээлэл хариуцсан ахлах шинжээч Г.Золбоо, Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн шүүхийн програм хангамж хариуцсан референт Э.Амарсанаа, Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны шүүгчийн сонгон шалгаруулалтын бүртгэл хариуцсан шинжээч Б.Анхзаяа, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Ш.Батболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Шүүхийн захиргааны удирдлага, Шүүхийн хүний нөөцийн удирдлага, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлын хамгаалалт, Шүүхийн мэдээлэл технологи, Хэргийн хөдөлгөөний удирдлага гэсэн 6 чиглэлээр хяналт-шинжилгээ хийж ажиллалаа.
Шүүхийн байртай танилцахын сацуу Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2017 онд \"Шүүхийн үйлчилгээний жил” болгосонтой холбогдуулан тус шүүхийн Тамгын газраас боловсруулсан үйлчилгээний горим, Шүүхийн үйлчилгээний төв, түүний бүтэц, зохион байгуулалт, ажлын хуваарьтай танилцав.
Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхийн хамт мэргэжлийн сэтгэл зүйч, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Ш.Батболд нь шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай тусгайлан уулзаж зөвлөгөө өгөхөөс гадна \"Хуульчийн сэтгэл зүй”, \"Шүүхийн захиргааны ажилтны сэтгэл зүй, харилцаа, хандлагадаа анхаарах нь” сэдвүүдээр, Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн шүүхийн програм хангамж хариуцсан референт Э.Амарсанаа \"Шүүхийн мэдээллийн технологи” сэдвээр сургалтууд тус тус зохион байгууллаа.
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн ажлын хэсэг нь Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланг тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулснаар энэ удаагийн хяналт-шинжилгээ өндөрлөлөө.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР