Дундговь аймаг дахь шүүхийн хамт олон “Шүүхийн спортын наадам 2018”-д амжилттай оролцлоо.
2018-05-29 19:33:46 | 165Монгол улсын бүх шүүхүүдийн дунд 2018.05.23-наас 25-ны өдрүүдэд \"Буян-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдсан \"Шүүхийн спортын наадам 2018”-д Дундговь аймаг дахь шүүхийн хамт олон амжилттай оролцлоо.
Сагсанбөмбөг, гарбөмбөгийн эрэгтэй тамирчид хагас шигшээ тоглолтод шалгарч, ширээний теннисийн эрэгтэй хосын төрөлд Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар нар гуравдугаар байр, эмэгтэй хосын төрөлд Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав нар хоёрдугаар байр тус тус эзэлж бахдам амжилт үзүүлэв.
\"Эрүүл биед саруул ухаан оршино” уриан дор явагдсан энэхүү спортын наадамд 32 багийн 841 тамирчин, 133 багц медалийн төлөө өрсөлдсөн билээ.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР