Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хүрээнд гарч буй тогтоол, дүрэм, журмыг албан хаагчдад танилцууллаа.
2019-04-17 16:05:11 | 159Дундговь аймаг дахь шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтандөш Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хүрээнд өнөөдрийн байдлаар гарсан тогтоол, дүрэм, журмыг албан хаагчдад танилцууллаа.
Тухайлбал, Төрийн албаны
тухай хуульд зааснаар Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс
гаргах тогтоол, дүрэм, журмыг тус тусад нь ангилж, өмнө нь тухайн төрлийн
харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжуудтай харьцуулсан байдлаар сургалтыг
зохион байгуулав.
Мөн Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан
\"Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг шүүхийн
захиргааны ажилтнуудын дагаж мөрдөхөөр заасан ёс зүйн хэм хэмжээнүүдтэй харьцуулж,
цаашдын үйл ажиллагаандаа анхаарах төрийн жинхэнэ албан хаагчийн түүн дотроо
шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлагын талаар сургалт,
ярилцлагыг өрнүүллээ.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .