-1

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Д.ЦОГТСАЙХАН, ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА О.АМГАЛАНБААТАР НАР ДУНДГОВЬ АЙМГИЙН ШҮҮХЭД АЖИЛЛАЛАА

2020-09-15 15:20:23    |   153

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар 2020 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр Дундговь аймгийн шүүхэд ажиллалаа.

\"\"    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019-2020 оны хугацаанд хийж хэрэгжүүлж буй ажлын тайлан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн тухай багц хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны эрх ашгийг хамгаалах, шүүхийн төсөв санхүүгийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх нарийн бичгийн дарга нар танилцуулж шүүгч, ажилтнуудтай санал солилцлоо. Тус уулзалтаар шүүгчийн ажлын ачаалал, шүүхийн байр, шүүгч, ажилтны ажиллаж байгаа нөхцөл байдалтай танилцаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны санал, хүсэлтийг сонслоо.

\"\"    Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн хүндэт медалиар давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг, жолооч П.Намсрай, Хууль зүйн яамны тэргүүний ажилтан цол тэмдэгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Цэрэнрагчаа, Хууль зүйн яамны жуух бичгээр зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Ганчулуун, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Бат-Эрдэнэ, шүүгчийн туслах И.Түвшинжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт өргөмжлөлөөр, эвлэрүүлэн зуучлагч Г.Тунгалагтуяа, шүүгчийн туслах Г.Нямаа нарыг шагнаж урамшууллаа.

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .